Элсэлтийн бүртгэлийн системд тавтай морилно уу.

Бүртгүүлэхдээ зайлшгүй анхаарах зүйлс:
  • Элсэлтийн журам, суралцагч суралцуулах гэрээ болон бүртгэх явцад тайлбаруудыг сайтар уншиж бүртгэлээ хийнэ үү.
  • Хувийн мэдээллийн хэсэгт утас, e-mail хаягаа сайтар шалгаж, засах шаардлага гарвал засвар хийж хадгална уу.
  • Ерөнхий шалгалтын оноогоо сайтар нягтлан шалгаж, зөрүүтэй тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хандана уу.

Бүртгүүлэх заавар

№1. Системд нэвтрэх

  1. Элсэгч Та системд нэвтрэхдээ үндсэн хуудасны БҮРТГҮҮЛЭХ сонголтыг хийж системд нэвтрэх хэсэг рүү шилжинэ.
  2. Үүний дараа нэвтрэх хэсэгт шилжих бөгөөд бүртгүүлэгч нь "Боловсролын үнэлгээний төв"-ийн http://www.eec.mn/ сайт руу нэвтэрдэг код, нууц үгээ ашиглан системд нэвтэрнэ. Хэрэглэгчийн нэр болон нууц үгийг шалгаж системд нэвтрүүлэх бөгөөд бүртгэлтэй хэрэглэгч системд нэвтрэхэд үндсэн хуудас руу шилжинэ:

№2. Үндсэн хуудас

Үндсэн хуудас дараах хэсгүүдийг агуулна. Үүнд:
  • Хувийн мэдээлэл
  • Элсэлтийн ерөнхий шалгалт
  • Бүртгүүлсэн хөтөлбөр-ийн жагсаалт харагдана
  1. Хувийн мэдээлэл
    Энэ хэсгээс манай бүртгүүлэгч өөрийн хувийн мэдээллийг харах, засах боломжтой. Хувийнхаа мэдээллийг засах бол ЗАСАХ товчийг дарна. Хувийнхаа мэдээллийг засаж өөрчилсөн тохиолдолд Хадгалах товчийг дарж шинэчилсэн мэдээллээ хадгална.
  2. Элсэлтийн ерөнхий шалгалт
    Энэ хэсгээс манай бүртгүүлэгч элсэлтийн ерөнхий шалгалтын оноог харах боломжтой.
  3. Бүртгүүлсэн хөтөлбөр
    Энэ хэсэгт Таны бүртгүүлсэн хөтөлбөр харагдана. Мөн энэ хэсгийн доор байрлах:
    • Бүртгүүлэх товчийг дарж шинээр хөтөлбөрт бүртгүүлнэ, дарангуут бүртгэлийн хэсэг рүү шилжинэ,

№3. Бүртгүүлэх

  1. Бүртгэлийн хуудсанд дараах үйлдлүүдийг хийх боломжтой. Үүнд:
    • Бүртгүүлсэн хөтөлбөрүүд харах /Хөтөлбөрийн жагсаалтын хамгийн эхэнд ногоон өнгөөр ялгарч харагдана./
    • Шинээр бүртгүүлэх хөтөлбөрөө сонгох. Хөтөлбөрийг сонгохдоо тухайн хөтөлбөрийн мөр дээр дарна. /Шинээр сонгож буй хөтөлбөр нь жагсаалтад бүдэг ягаан өнгөөр ялгарч харагдана./
  2. Хөтөлбөр сонголтын дараа МЭРГЭЖИЛ СОНГОХ үйлдлийг хийнэ. Өөр хөтөлбөр сонгох бол ЦУЦЛАХ үйлдлийг хийгээд 1-р үйлдэлийг дахин хийнэ.
  3. Мэргэжил дараах зүйлсийг анхаарна уу:
    • Суралцагч суралцуулах гэрээтэй сайтар уншиж танилцах
    • Хүлээн зөвшөөрч батлав гэсэн сонголтыг дарсанаар зөвшөөрөх
    • Баталгаажуулах товчийг дарах
  4. Суралцагч суралцуулах гэрээг Баталгаажуулах-г дарсанаар таны бүртгэлтэй Имэйл хаягруу бүртгүүлсэн хөтөлбөрийн мэдээллийг хавсралт файл хавсарган илгээгдэнэ.
    Мөн Эрхийн бичиг болон Нэхэмжлэх-г дарж бүртгүүлсэн хөтөлбөрийн мэдээллийг хэвлэж авч болно. Цуцлах-г дарж дахин бүртгүүлэх үйлдэлээ буюу 1-р үйлдэлээс давтан хийж хөтөлбөрөө солих боломжтой.