Монгол түмний хүндэтгэл хүлээсэн, дэлхийд танил, 39 жилийн түүхтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Ази, Номхон далайн Дээд боловсролын Чанарын сүлжээний зөвлөлийн гишүүн, Олон улсын их сургуулиудын Холбооны гишүүн байгууллага юм.
Европын холбооны Erasmus-plus хөтөлбөрт хамрагдаж, дээд боловсролын олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.
Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн “байгууллага болон хөтөлбөр”-ийн магадлан итгэмжлэлд хамрагдаж, амжилттай магадлуулсан.
АНУ-ын бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагатай хамтран ажиллаж, бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж байна.
Дэлхийн хөгжлийн чиг хандлага, Монголын нийгэм-эдийн засгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, сургалтын үйлчилгээний байгууллага байж боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадвартай, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын тэргүүлэх, СУРГАЛТ-СУДАЛГААНЫ их сургууль байхад оршино.
Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь АНУ, Япон, Солонгос, Хятад, Итали, ОХУ, Шинэ Зеланд, Тайвань болон бусад улсын 25 их, дээд сургуультай түншийн харилцаа тогтоож, хамтарсан төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна.
Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь БНСУ, БНХАУ, Япон зэрэг улсын их, дээд сургуулиудтай 2+2, 3+1, 2+2.5 оюутан солилцооны хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь дөрвөн салбар сургуультайгаар сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулж байна:
БҮТЭЭЛЧ ОЮУН УХААН ТАНЫ ИРЭЭДҮЙН АМЖИЛТ
Элсэлт баталгаажуулах заавар
2020-07-06 11:46Монгол түмний хүндэтгэл хүлээсэн, дэлхийд танил, 40 жилийн түүхтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Ази, Номхон далайн Дээд боловсролын Чанарын сүлжээний зөвлөлийн гишүүн, Олон улсын их сургуулиудын Холбооны гишүүн байгууллага юм.
2019-06-19 09:54Гадаад хэл эзэмших нь монгол хүүхдийн сэтгэхүйн хөгжилд нөлөөлөх тухай
2017-06-09 10:46Их сургуулийн удирдлага бие даасан байдлын тухай
2017-06-09 10:45Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дагвадоржийн нэрэмжит Маркетингийн менежментийн улсын V олимпиад 2015 oны 4-р сарын 12-19-ний хооронд хоёр үе шаттай зохион байгуулагдаж ...