Хүмүүнлэгийн ухааны их сургууль


Монгол түмний хүндэтгэл хүлээсэн, дэлхийд танил, 40 жилийн түүхтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Ази, Номхон далайн Дээд боловсролын Чанарын сүлжээний зөвлөлийн гишүүн, Олон улсын их сургуулиудын Холбооны гишүүн байгууллага юм.
 
Европын холбооны Erasmus-plus хөтөлбөрт хамрагдаж, дээд боловсролын олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.
Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн “Байгууллага болон хөтөлбөр”-ийн магадлан итгэмжлэлд хамрагдаж, үйл ажиллагааныхаа чанарын баталгааг хангасан.
 
АНУ-ын бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн байгууллагаар 2017 онд магадлан итгэмжлэгдэж, бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдийг олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж байна.
 
Эрхэм зорилго
 
Дэлхийн хөгжлийн чиг хандлага, Монголын нийгэм-эдийн засгийн эрэлт хэрэгцээнд нийцсэн эрдэм шинжилгээ, сургалтын үйлчилгээний байгууллага байж боловсрол, шинжлэх ухааны салбарын өрсөлдөх чадвартай, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улсын тэргүүлэх, СУРГАЛТ-СУДАЛГААНЫ их сургууль байхад оршино.
Бүрэлдэхүүн сургууль
 
Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь таван салбар сургуультайгаар сургалтын үйл ажиллагаа эрхлэн явуулж байна:
  • Бизнесийн сургууль
  • Хэл, соёлын сургууль
  • Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль
  • Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Дархан салбар сургууль
Хамтын ажиллагаа
 
Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь АНУ, Япон, Солонгос, Хятад, Итали, ОХУ, Шинэ Зеланд, Тайвань болон бусад улсын 25 их, дээд сургуультай түншийн харилцаа тогтоож, хамтарсан төсөл хэрэгжүүлж байна.
Хүмүүнлэгийн ухааны их сургууль нь БНСУ, БНХАУ, ОХУ, Япон зэрэг улсын их, дээд сургуулиудтай 2+2, 3+1, 2+2.5 оюутан солмлцооны хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
 
Сургалтын үйл ажиллагаа
 
Багш, оюутан, төгсөгчдийн тоо:
 
Хүмүүнлэгийн ухааны их сургууль байгуулагдсан цагаасаа хойш 2018 оны байдлаар 16,849 бакалавр, 5,195 магистр, 104 докторын зэрэгтэй дээд мэргэжилтэн төгсгөж гаргаад байна.
2017-2018 оны хичээлийн жилд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн 149 багш, ажилтан эрдмийн 50 гаруй хөтөлбөрийг бакалаврын 3,010 оюутан, 383 магистрант, 32 докторантыг танхимаар суралцуулснаас гадна, судалгааны ажилд хамтран ажиллаж байна.
 
Сургуулийн хүчин чадал:
 
3,000 м2 бүхий хичээлийн 4 байр, 400 оюутны багтаамжтай 1 дотуур байр, 600 хүний багтаамжтай 1 спорт заал, 260 оюутны суудалтай 4 номын сан (уншлагын танхим), 119 оюутны багтаамжтай компьютерийн 6 лаборатори, гадаад хэлний 1 лаборатори, орчин судлалын 1 лаборатори, тархи судлалын 1 лаборатори, сэтгэл судлалын 1 лаборатори, бие даан ашиглах компьютерийн иж бүрэн 1 лаборатори.
 
ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ: https://elselt.humanities.mn/
СУРГУУЛИЙН ЦАХИМ ХУУДАС: http://humanities.mn/
ХОЛБОО БАРИХ УТАС: 7711-1500
2019-06-19 09:54

Буцах Бусад мэдээ